Сар бүр тогтмол харагдаж байгаа брэнд л хэрэглэгчийн санаанд үлддэг. Стандарт багц нь танай бизнесийн борлуулалтын машиныг тасралтгүй ажиллуулахад зориулагдсан манай хамгийн олон харилцагчийн сонгодог багц юм.
Нэг бичлэгийн үнэ 300,000₮ бодогдох бөгөөд сарын турш долоо хоног бүр 2-3 кино түвшний контент сошиалдаа байршуулж, брэндийнхээ хоолойг бусдаас ялгаруулах боломжийг олгоно.
Багцад юу орсон бэ?
- 10 ширхэг кинематик бичлэг: Салбар бүрд тусгайлан зориулж бэлдсэн, борлуулалтад чиглэсэн туршигдсан 10 загвараас сонгож хийлгэнэ.
- 1-2 удаагийн байран дээрх зураг авалт: Зураг авалтын баг таны заасан байршилд (оффис, салбар, барилгын талбай, автосалон) мэргэжлийн техниктэйгээ очно.
- Кино түвшний техник хэрэгсэл: Sony камер, DJI дрон, Nanlite студийн гэрэлтүүлэг болон цэвэр дуу бичлэгийн тоног төхөөрөмж ашиглана.
- Иж бүрэн пост-продакшн: Мэргэжлийн эдит, өнгө засвар, монгол хадмал бичвэр, брэндийн лого цохолт болон лицензтэй хөгжим орно.
- Контент тавих заавар үнэгүй: Бэлэн болсон контентуудыг хэзээ, ямар дарааллаар, ямар бичвэртэй байршуулбал илүү хандалт авах тухай зааварчилгааг хамт өгнө.
- Засварын эрх: Чанарын баталгаа ба 1 удаагийн засварын эрх орсон.
- Хурдан гүйцэтгэл: Зураг авалтаас хойш 5–10 хоногийн дотор бэлэн бичлэгүүд таны гарт очно.
Ямар бизнест хамгийн тохиромжтой вэ?
- Сошиал медиагаар дамжуулан өдөр бүр харилцагч татах шаардлагатай Үл хөдлөх хөрөнгийн агентлаг ба Барилгын компаниуд.
- Тогтмол шинэ орлоготой Автосалон, авто худалдаа болон дуудлагын худалдаачид.
- Бөөний болон жижиглэнгийн борлуулалтаа идэвхжүүлэх импортлогчид, үйлдвэрлэгчид, эмнэлэг, гоо сайхан, үйлчилгээний байгууллагууд.