
BUUR нэр Монгол говийн сүр хүчний бэлгэдэл болсон эр тэмээ, буурнаас сэдэвлэсэн. Ачааны хүндийг дааж, замын уртыг туулдаг тэмээний тэсвэр хатуужил, сүргээ манлайлах буурын сүр жавхаа бидний нэр, үзэл санааны үндэс юм.
Бид контентыг брэндийн хүч гэж хардаг. Анхаарал татаж, үнэ цэнийг нь таниулж, өдөр бүр итгэлийг нь бэхжүүлдэг хүч. Тиймээс салбарын мэдлэг, бүтээлч санаа, тогтвортой үйлдвэрлэлийг нэгтгэн таны брэндийг урагшлуулах контент бүтээдэг.
Буурын сүр оршихуйгаараа мэдрэгддэг шиг таны брэндийн хүч контент бүрээс мэдрэгдэх учиртай.