Шинэ төсөл нээх, улирлын том аян явуулах эсвэл салбартаа манлайлагч болох зорилготой байгууллагуудад зориулсан манай хамгийн өндөр өгөөжтэй багц.
Үндсэн үнээс 10% хямдарч, нэг бичлэг нь 270,000₮ болон тусдаг бөгөөд сарын турш өдөр бүр тохиох шахам чанартай бичлэгүүдээр хэрэглэгчийн анхаарлыг тасралтгүй барьж, өрсөлдөгчдөөсөө тасархай ялгарахад тусална.
Багцад юу орсон бэ?
- 20 ширхэг кинематик бичлэг: Салбартаа туршигдсан 10 ба түүнээс дээш загвараар сарын турш өөр өөр агуулга бүхий контентуудыг цувралаар бэлтгэнэ.
- 2 удаагийн байран дээрх зураг авалт: Зураг авалтын баг сард 2 удаа таны заасан байршилд (оффис, салбар, барилгын талбай, автосалон) мэргэжлийн техниктэйгээ очно.
- Кино түвшний техник хэрэгсэл: Sony камер, DJI дрон, Nanlite студийн гэрэлтүүлэг болон цэвэр дуу бичлэгийн тоног төхөөрөмж ашиглана.
- Иж бүрэн пост-продакшн: Мэргэжлийн эдит, өнгө засвар, монгол хадмал бичвэр, брэндийн лого цохолт болон лицензтэй хөгжим орно.
- Брэндийн зөвлөмж үнэгүй: Танай брэндийн өнгө төрх, дуу хоолой, контентын чиглэлийг тодорхойлох мэргэжлийн зөвлөмж орно.
- Контент хуваарь & Тайлан үнэгүй: Сарын контент тавих оновчтой цаг, графикийн хуваарь болон үр дүнгийн тайланг гаргаж өгнө.
- Засварын эрх: Чанарын баталгаа ба 1 удаагийн засварын эрх орсон.
Ямар бизнест хамгийн тохиромжтой вэ?
- Шинэ орон сууц, барилгын төслийн нээлтийн аян эхлүүлж буй барилгын компаниуд ба томоохон агентлагууд.
- Сард олон тооны машин тогтмол импортолж, хурдан эргэлтэд оруулах шаардлагатай том автосалон, дилерүүд.
- Зах зээлд шинээр гарч буй брэнд, томоохон сүлжээ дэлгүүр, импортлогчид ба үйлчилгээний салбарын шилдэг байгууллагууд.